Ходоод гэдэсний мэс заслын тасаг
Тэжон Сон эмнэлэгийн ходоод гэдэсний мэс заслын тасаг нь ходоодны хорт хавдар, ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний шарх зэрэг ходоод гэдэсэнд илэрсэн эмгэгүүдийг оношилж мэс засал хийж эмчилдэг мэс заслын салбар юм.
Солонгос улсад хамгийн их илэрч байгаа хорт хавдарын нэг төрөл нь ходоодны хорт хавдар бөгөөд мэс заслын хамгийн бага шарх үүсгэн өвчтөний зовиурыг багасгаж, ходоодны үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэвлийн дурангийн мэс заслыг идэвхтэйгээр гүйцэтгэж байна.
Мэс заслын өмнө ба дараа эмчилгээний арвин туршлагатай мэргэжилтэн олон төрлийн эмчилгээний салбартай хамтран өвчтөнд хамгийн тохирсон эмчилгээний аргыг хайж, түүнийг хэрэгжүүлэн эмчилгээ үйлчилгээг хийж байна.